link

Спортын мастер Ө.Цэрэнгийн нэрэмжит шатрын тэмцээн боллоо
2014-12-10 18:46
Монгол Улсын их сургуулиудын багш нарын дунд, спортын мастер, дэд профессор Ө.Цэрэнгийн нэрэмжит шатрын түргэвчилсэн тоглолтын тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 6-нд ШУТИС-ийн төв байранд боллоо. Тэмцээний нээлтэнд проректор Х.Энхжаргал, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХИС-ийн захирал Ч.Мангалжав, БАС-ийн захирал Нинжгарав, Тамгын газрын дарга Л.Пүрэв нар оролцож, спортын мастер Ө.Цэрэнд Ректорын нэрэмжит шагнал гардуулж баяр хүргэв.
 
Тэмцээнд олон улсын мастер хоёр, спортын мастер зургаа, дэд мастер ес, бүгд 22 шатарчин оролцож швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад, олон улсын мастер Л.Мягмарсүрэн 7,5 оноогоор 1 дүгээр байр, спортын мастер Р.Чулуун 6,5 оноогоор 2 дугаар байр, спортын мастер Р.Энхбат 6 оноогоор 3 дугаар байр, тусгай шагналыг 6 тамирчин тус тус хүртлээ.

Affiliated schools