link
“Ёс зүйг эрхэмлэгч сургууль” болъё уриан дор зохион байгуулагдах 2 дахь аянг ДаТС-ийн “Байгалийн ухааны тэнхим” 04-р сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулах гэж байна.
“Ёс зүйг эрхэмлэгч сургууль” 2 дахь сарын аянд зохион байгуулах ажлын хөтөлбөр.
(2010.04.15—2010.05.15)
Нэг. Зохиогдох ажлууд:
1. “Оюутан миний ширээ” сарын аян.4-р сарын 15- наас 5– р сарын 15
Зохион байгуулагч: Багш Д.Оюунтуяа, Т.Оюунцэцэг, М.Дэлгэрмаа, 03-ийн дарга Б.Дашдорж
2. Багш, ажилтан, оюутан, сурагчдыг ёс зүйг зөрчих, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрх зүйн сурталчилгаа, мэдээ, мэдээллийн ажлуудыг тус аяны хүрээнд зохион явуулах.
Зохион байгуулагч: Багш П.Нямбаяр, Ж.Төвшинтулга, М.Алтантуяа, С.Болортуяа, Ц.Рэнцэнханд
3. “Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Хурлын зааланд 2010. 04. 29- ны өдрийн 1500 цагаас семинар хийх
Зохион байгуулагч: Багш Н.Чулуунбаатар , Д.Чулуунтөмөр
4. Бурхан Буддагийн номнол дахь “Ёс суртахууны талаарх сургаал” сэдвээр хурлын зааланд 2010. 05. 06 өдрийн 1500 цагаас семинар хийх.
Зохион байгуулагч: Док, дэд проф.Б.Батгэрэл
5. “Оюутны уриа” боловсруулж аяны хүрээнд мөрдүүлэх,
“Багш оюутны ёс зүйн өнөөгийн байдал, цаашид сайжруулах боломж” сэдвээр илтгэлийн уралдаан зохион байгуулах. (2010. 04. 15 - 2010. 05.15 )
Зохион байгуулагч:Тэнхимийн эрхлэгч М.Гонгор Док, дэд проф.Б.Батгэрэл, Н.Чулуунбаатар, Ж.Төвшинтулга
Хоёр . Хэвшил болгох ажлууд:
1. Монголын оюутны эрхийн түгээмэл тунхаглалыг эрхэмлэдэг болгох.
2. ШУТИС- ийн “Ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх”.
1. Номын сангийн дотоод дүрмийг баримталж хэвшүүлэх.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship