link
Монгол улсын анхны ерөнхийлөгч, академич П.Очирбатаар ахлуулсан ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сан, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны төлөөлөл БНСУ-ын Чанвоны Үндэсний их сургуульд 2014 оны 12 дугаар сарын 01-ээс 04-ний хооронд ажиллаж туршлага солилцлоо.
Академич П.Очирбат Чанвоны Үндэсний их сургуулийн профессор багш, оюутнуудад “Монголын ардчилалын хөгжил” сэдэвт илтгэл тавьж монгол орны онцлог, ардчилалын хөгжил, Монгол Солонгосын хамтын ажиллагааны талаар танилцуулж, тус сургуульд суралцаж буй Монгол оюутнуудтай уулзаж санал, сэтгэгдэлийг нь сонслоо.
![]() |
![]() |
Мөн үер Шинжлэх ухаан технологийн төв номын сан Чанвоны Үндэсний их сургуулийн номын сантай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэлээ. Уг санамж бичигт хоёр талууд хамтран төсөл хэрэгжүүлэх, номын санчдыг Солонгосын их дээд сургуулиудад магистрын сургалтанд суралцуулах болон богино хугацаагаар номын санчдыг харилцан солилцоогоор ажиллуулахаар тус тус тохиролцсон байна.
ШУТТНС-ийн төлөөлөл Чанвоны үндэсний их сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, ШУТТНС-ийн Дижитал номын сангийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдтэй танилцан, туршлага судлав.
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ТӨВ НОМЫН САН
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea