link

Биохими, Микробиологийн олимпиад, АХА, тэмцээн, бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
2014-12-13 00:49

ҮТС-ийн “IB” биотехнологийн клубээс Биотехнологи, шим судлалын тэнхим, Оюутны хөгжил үйлчилгээний албатай хамтран хүнсний инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн суурь хичээл болох биохими, микробиологийн олимпиадыг 12 дугаар сарын 6-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиад нь ШУТИС-ийн хүрээнд анх удаа явагдаж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулагдаж байхаараа онцлог юм. Олимпиадын тэргүүн байранд хүнсний биотехнологийн 2-р курсын оюутан Х.Батзориг, дэд байранд хүнсний микробиологийн 3-р курсын оюутан Ч.Буянжаргал, гутгаар байранд О.Энхсүрэн нар шалгарлаа.
АХА тэмцээнд хүнсний эрүүл ахуйн 2-р курсийн оюутан О.Жавзан
Бүтээлийн уралдаанд хүнсний биотехнологийн 2-р курсын оюутан Х.Батзориг Т.Нандин-Эрдэнэ нарын “Амьтны эс” бүтээл, дэд байранд хүнсний микробиологийн 3-р курсын оюутан Ч.Буянжаргалын хүнсний бүтээгдэхүүнийг ашиглаж хийсэн амьтны эсийн бүтээлүүд тодорлоо.
  
Тэмцээн уралдааны ялагчиддаа профессор багш нарынхаа шинэхэн бүтээлийн дээж болох мэргэжлийн номнуудыг дурсгал болгон гардууллаа. 
Олимпиадыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн биотехнологи, шим судлалын тэнхимийн багш нартаа талархал илэрхийлье.
  
“IB” клуб

Affiliated schools