link

Хөрсний механикийн улсын хоёрдугаар олимпиад явагдаж өндөрлөлөө
2014-12-16 20:32
ШУТИС-ийн БАС-ийн Барилгын инженерийн салбарын профессор Д.Дашжамц /академич, Sc.D/, дэд проф. С.Нямдорж, багш Э.Одгэрэл, Ш.Бадамцэцэг, Д.Оюунгэрэл, Г.Энхжаргал, М.Баярмагнай нар хамтран “Хөрсний механик” хичээлийн улсын хоёрдугаар олимпиадыг 2014 оны 12-р сарын 13-ий өдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Олимпиадад ШУТИС-ийн БАС, Үндэсний Техникийн дээд сургууль, Техник Технологийн дээд сургууль, Тээврийн дээд сургууль гэсэн 4-н их дээд сургуулиас 111 оюутан оролцож, эрдэм мэдлэгээ уралдууллаа. Шүүгчээр БАС-ийн проф. Д.Дашжамц, дэд проф. С.Нямдорж, Тээврийн дээд сургуулийн багш, докторант Б.Машбал, Үндэсний техникийн дээд сургуулийн багш Х.Баянмөнх, Техник, технологийн дээд сургуулийн багш Д.Уранчимэг нар ажиллалаа. Олимпиад 2 үе шаттайгаар явагдсан. Үүнд:
      1-р шатанд оюутнуудын онолын мэдлэг шалгах тэмцээнд 111 оюутан оролцсоноос
1. I байрт ШУТИС, БАС-ийн ИҮБИ ангийн 4-р курсын оюутан С.Ганхүү /өргөмжлөл, алтан медаль, 80000 төг/
2. II байрт ШУТИС, БАС-ийн ИҮБИ ангийн 3-р курсын оюутан Э.Ууганчимэг /өргөмжлөл, мөнгөн медаль, 60000 төг/
3. III байрт ШУТИС, БАС-ийн ИҮБИ ангийн 3-р курсын оюутан Г.Мөнхтулга /өргөмжлөл, хүрэл медаль, 40000 төг/
4. Тусгай байрт ШУТИС, БАС-ийн АЗБИ ангийн 4-р курсын оюутан Б.Мөнх-Эрдэнэ, ИҮБИ ангийн 3-р курсын оюутан Б.Батдорж /тус бүр өргөмжлөл, 20000 төг/ нар шалгарлаа.
 
     2-р шатанд 1-р шатанд онолын мэдлэгээр нийт 23 баг өрсөлсөнөөс багийн оноогоор тэргүүлсэн эхний 7 баг /БАС-ийн 4-н баг, ҮТДС-ийн 1 баг, ТДС-ийн 1 баг, ТТДС-ийн 1 баг/-ийн дунд асуулт, хариултын центавр тэмцээн зохион байгуулагдаж,
1. I байр Б.Мөнхбаатар ахлагчтай 5-р баг/өргөмжлөл, алтан медаль, 100000 төг/
2. II байр Б.Батдорж ахлагчтай 8-р баг /өргөмжлөл, мөнгөн медаль, 80000 төг/
3. III байр Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай 18-р баг /өргөмжлөл, хүрэл медаль, 50000 төг/ нар тус тус шалгарлаа.   
     Сургуулийн багийн амжилтаар
1. I байрт багш Э.Одгэрэл зөвлөхтэй ШУТИС, БАС-ийн оюутны I хамтлаг /өргөмжлөл, шилжин явах цом/
2. II байрт багш Д.Уранчимэг зөвлөхтэй Техник, технологийн дээд сургуулийн оюутны хамтлаг /өргөмжлөл/
3. III байрт багш Х.Баянмөнх зөвлөхтэй Үндэсний техникийн дээд сургуулийн оюутны хамтлаг /өргөмжлөл/
4. Тусгай байрт багш Б.Машбал зөвлөхтэй Тээврийн дээд сургуулийн оюутны хамтлаг /өргөмжлөл/ тус тус шалгарлаа.
Олимпиадын ивээн тэтгэгч: Геотехникийн судалгааны төв
 
Зураг 1. Шагналууд
 
Зураг 2. 2-р шатны асуулт хариултын тэмцээнд оролцсон оюутнууд, шүүгч, багш нарын хамт

Affiliated schools