link

ШУТИС-ийн хоёр багш Монгол Улсын гавьяат багш цолоор шагнагдлаа
2014-12-25 21:01

    
  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  103 жил, Нийслэл хотын 375 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, зам тээвэр, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медалиар шагнасан байна.
 
     Монгол Улсын Гавьяат багш цолоор ШУТИС-ийн Геологи Уул уурхайн сургуулийн профессор багш Данзангийн Чулуун, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн зөвлөх профессор Намсрайн Долгорхүү нарыг шагнасан байна. Манай сургуулиас төрөн гарсан хоёр гавьяатыг Ректорын зөвлөл болон сургуулийн төлөөлөл 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр ШУТИС-ийн ректор Б.Очирбат Монгол Улсын гавьяат багш Д.Чулуун, Н.Долгорхүү нарт алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээжийг өргөн барилаа.
 
         Монгол Улсын гавьяат багш цол хүрсэн багш нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь аз жаргал, амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе. 

Affiliated schools