link

Шинжлэх ухааны 2014 оны шилдэг бүтээлийн 3 дугаар байр эзлэв
2014-12-30 18:10
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженер зүйн тэнхимийн ахмад багш, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Л.Дамдинсүрэнгийн “Сүү, цагаан идээний шинжлэх ухаан, технологийн тайлал” нэг сэдэвт зохиол Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн 2014 оны 3 дугаар байранд шалгарч, Боловсрол, шинжлэх ухааны яамны өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.
Зохиогч эл бүтээлдээ таван хошуу малын сүүг боловсруулж, олон нэрийн цагаан идээ бэлтгэдэг монголчуудын уламжлалт мэдлэгийн мөн чанарыг сүүний төрөл, найрлага, физик-хими, технологи, биологийн шинж чанарын онцлогтой уялдуулан шинжлэх ухаан, технологийн үүднээс тайлбарлаж, үйлдвэрлэлийн технологи зохион бүтээх талаар гүйцэтгэсэн судлагаа, туршилтын ажлын арга зүй, үр дүнг дэлгэрэнгүй тусгажээ. Монгол орны байгаль, экологи, бэлчээрийн мал аж ахуйн нөхцөлд сүү цуглуулах, чанарыг хамгаалах, боловсруулах, уламжлалт мэдлэгийг үйлдвэрлэлийн технологит шилжүүлэх, шинжлэх ухааны өндөр түвшний технологи эзэмших, цагаан идээний хуваарилалт, түгээлтийн оновчтой сүлжээ буй болгох зэргээр сүүний аж үйлдвэрийн хөгжлийг төсөөлсөн байна.
Манай профессорын ахалсан судлаачдын багийн “Бичил биетний байгалийн симбиоз бүхий монгол таргийн эх хөрөнгө гаргах арга” бүтээл 2013 онд шилдэг бүтээлийн тусгай шагнал хүртэж байсан билээ.
Доктор (Sc.D), профессор Л.Дамдинсүрэн багшдаа баяр хүргээд, эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
 
Мэдээ оруулсан: ШУТИС. ҮТС. Ц.Сэлэнгэ, Н.Номинханд
2012.12.01

Affiliated schools