link
2010 оны 4-р сарын 23-нд БНСУ-ын Kyung Hee их сургуулийн Биомеханикийн лабораторийн профессор Yoon Hyuk Kim ШУТИС-д зочилж, өөрийн сургуулийн талаар болон Биомеханикийн чиглэлээр хийж буй өөрийн судалгааны ажлынхаа талаар сонирхолтой лекц уншив. Лекцэнд ШУТИС-ийн багш, оюутнуудаас гадна ЭМШУИС-ийн багш нар, Гэмтэл согог сэргээн заслын үндэсний төвийн эмч нар оролцож сонирхсон асуултаа асууж хариулт авсан.
Зочныг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор Т.Батбаяр, Математикийн сургуулийн захирал Т.Намнан нар хүлээн авч уулзан цаашид Математикийн сургуулийн багш нараас уг лабораторид докторантурт элсүүлэх, хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж санал солилцов.


RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship