link

Монгол-Канадын Боловсрол соёлын төвийн нээлтийн ажиллагаа боллоо
2015-02-06 02:06
ШУТИС болон Канадын IVEK олон улсын боловсролын байгууллага өнгөрсөн оны 9 дүгээр сард хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Канадын Боловсрол, соёлын төвийн нээлтийн ёслолын ажиллагаа ШУТТНС-ийн хурлын танхимд 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр боллоо. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо, ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон Канадын элчин сайдын яамны Монгол дахь Худалдааны төлөөлөгч Дуглас Бингман, Боловсрол, соёлын референт Ж.Ариунаа, Канадын IVEK олон улсын боловсролын байгууллагын гүйцэтгэх захирал Кен Маккуйн болон ШУТИС-ийн удирдлагууд, оюутан залуус оролцлоо.
Төвийн зорилго нь  ШУТИС-ийн Е-Нээлттэй институттэй хамтран англи хэлний онлайн сургалт, Гадаад хэлний институттэй хамтран танхимийн сургалтыг зохион байгуулах юм. Мөн Шинжлэх ухаан технологийн Ахлах сургуулийн суралцагчид онлайн ахлах сургуулийн хөтөлбөрт хамрагдаж “Онтарио ахлах сургууль”-ийн кредитийг дүйцүүлж хос дипломтой төгсөх боломжтой болно. ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба Монгол-Канадын Боловсрол соёлын төвтэй хамтран оюутан залууст соёлын болон хамтын ажиллагааны олон талт үйл ажиллагаа зохион байгуулж ажиллах юм. Үүнээс гадна ШУТИС-ийн багш, ажилтан албан хаагчдын мэргэжил, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
 
Монгол-Канадын Боловсрол, соёлын төв ШУТТНС-ийн E-207 тоот өрөө буюу OIL-Нээлттэй инновацийн дундын лабораторид байрлах бөгөөд танхимын сургалтууд ШУТИС-ийн хичээлийн II байрны 612 тоот өрөө, онлайн сургалтууд Е-Нээлттэй институтэд  явагдах юм.
 
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools