Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн байна. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ГУУС-ийн профессор М.Алей, ГУУС-ийн ахмад багш В.Балжинням, МХТС-ийн тэнхмийн эрхлэгч А.Эрдэнэбаатар, “Алтангадас одон”-гоор БАС-ийн дэд профессор Э.Ганзориг, ахлах багш Ч.Оюунжаргал, ГУУС-ийн профессор Б.Пүрэвтогтох, ЭХС-ийн дэд профессор Ц.Эрдэнэцэцэг, Санхүү эдийн засгийн газрын дарга Ц.Бумцэнд, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Ж.Алтантуяа, мэргэжилтэн Агапитова О.М нар тус тус шагнагдлаа. Мөн Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр ГУУС-ийн сургалтын мастер Р.Алтанчимэг нар шагнагджээ. Шагнал хүртсэн багш нарт ШУТИС-ийн Ректор Б.Очирбат болон ректорын зөвлөл хүндэтгэл үзүүлж алд цэнхэр хадаг, цагаан идээний дээж өргөн барив.
.jpg)
.jpg)
Шагнал хүртсэн багш нартаа халуун баяр хүргэж цаашдын ажилд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мөн ШУТИС-ийн нийт эрдмийн хамт олон болон профессор багш, ажилтан ажилчид, оюутан залуустаа хаврын тэргүүн сарын “Галзууруулагч” хэмээх модон хонь жилдээ эрүүл энх, баяр баясгалангаар дүүрэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
ШУТИС-ийн РЕКТОРЫН ЗӨВЛӨЛ, ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ