link
ШУТИС-иас инженер, техникийн мэргэжилтнvvд болон тєгсч байгаа оюутнууд эрдмийн баяраа энэ сарын 14-ний єдєр тэмдэглэлээ. Тєгсєгчдєдєє баяр хvргэж ШУТИС-ийн ректор Б.Дамдинсvрэн мэндчилгээ дэвшvvлэн ёслолын ажиллагааг нээсэн юм. Тvvнчлэн сургалтын проректор Я.Наранцэцэг, эдийн засаг нийгмийн хєгжлийн проректор Б.Даваасvрэн болон бvрэлдэхvvн сургуулиудын захирлууд эрдмийн баяраа тэмдэглэж байгаа оюутнууддаа баяр хvргэхээр ирсэн байлаа. Оюутнуудын маань энэ баярт єдрийг тохиолдуулан тєгсєгчдєєс шилдгийг нь шалгаруулж МОХ-оос хоёр оюутныг Манлайлагч оюутнаар єргємжилсєн бол Монголын ардчилсан социалист оюутны холбооноос Эрдмийн од шагналаар мєн хоёр оюутан шагнасан юм. ШУТИС-ийн оюутны холбооноос тэргvvн дээд шагнал болох шилдэг оюутнаа ч энэ vеэр шалгаруулж шагнасан. ШУТИС-ийн хаврын улирлын тєгсєлтєєр нийт 2543 оюутан тєгсєхєєр урьдчилсан тоо гарчээ. Vvнээс 2095 нь бакалаврын дипломтой, 302 нь магистрын дипломтой бол 146 оюутан дипломтой тєгсєх юм байна.
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар
Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea