link

“ТОРГОНЫ ЗАМ” цуврал лекц амжилттай зохион байгуулагдлаа
2015-03-26 17:36
ШУТИС-ийн оюутны хөгжил, үйлчилгээний алба SILKROAD сантай хамтран “ТОРГОНЫ ЗАМ” цуврал лекцийг долоо хоног бүрийн пүрэв гарагт 1800 цагаас тусгай тайз засал гэрэлтүүлэг, телевизийн бичлэгтэйгээр өндөр хэмжээнд зохион байгуулж эхэллээ.
 
“ТОРГОНЫ ЗАМ” цуврал лекцийн анхны зочиноор ШУТИС-ийн ЭХС-ийн профессор ШУ-ны доктор Т.Уранчимэг 2015 оны гуравдугаар сарын 19-д 1800 цагаас оролцож “Насан туршийн боловсрол” сэдвээр дараах дэд сэдвийн хүрээнд
Яагаад суралцах хэрэгтэй вэ?- Суралцах бол мөнхийн эрэлт хэрэгцээ
Суралцахын ач холбогдол – Сэтгэл амгалан бөгөөд сайхан амьдрал
Дэлхийн боловсролыг гэрээсээ- Интернет зайн сургал
Зорилготой амьдрал амьдралын утга учир-Зорилго мөнхийн хөдөлгөөн зэрэг гаргалгаатайгаар маш сонирхолтой, хэрэгцээт лекцийг уншлаа.

Тус лекцийг оюутан бүр заавал сонирхож үзээрэй.

Affiliated schools