link
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын /ILO/ “БИЗНЕСЭЭ ЭХЭЛ, БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛ” хөтөлбөрийн “БИЗНЕСЭЭ ЭХЭЛ” сургалт оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд өнөөдөр эхэллээ.Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас дэлхийн 80 гаруй оронд хэрэгжүүлдэг “БИЗНЕСЭЭ ЭХЭЛ, БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛ” хөтөлбөрийг Монгол улс 2003 оноос амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Өнөөдөр бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлж байгаа бүх бизнес инкубатор, бизнесийн хөгжлийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааны нэг үндсэн тулгуур нь “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөр болж байна. ОУХБ-ын зөвлөмж, хүсэлтийн дагуу төслийн албан ёсны хэрэгжүүлэгчээр сонгогдсон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран “Бизнесээ Эхэл” сургалтыг Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв явуулж байна.Бизнесээ амжилттай эрхлэхийг хүсэж буй оюутан залуусаа дэмжин сургалтаа үнэ төлбөргүй явуулж байгаа юм. Энэхүү сургалт нь 3 хоног үргнэлжлэх бөгөөд төгсөгчид уг хөтөлбөрийн үнэмлэхтэй болох юм. “Бизнесээ эхэл”-ж буй оюутнууддаа амжилт хүсье.
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв.
11-324590-1045
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship