link

Термодинамикийн процессын загварчлалын IPSEpro програм хангамж бэлэглэв
2015-04-22 17:35
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)-ээс хэрэгжиж буй “Эрчим хүчний системийн үр ашиг” төслийн хүрээнд термодинамикийн процессын загварчлал, симуляци хийх програм хангамжийг эрчим хүчний салбарын харьяа үйлдвэрүүд болох Чойбалсангийн ДЦС, Эрдэнэтийн ДЦС, ДЦС-3 ТӨХК-нд хэрэгжүүлэн загварчлал хийж, судалгааны ажил хийгдсэн билээ.
Монгол Улсын эрчим хүчний салбарт шаардлагатай байгаа шинэ мэргэжлийн чиглэлээр (эрчим хүчний үр ашиг) боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, эрчим хүчний үр ашгийг урт хугацаанд дээшлүүлэхэд хамтран ажиллах зорилгоор  2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ГОУХАН, Эрчим хүчний яам болон ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн 10.000 евро үнэ бүхий термодинамикийн процессын загварчлалын IPSEpro програм хангамжийг ЭХС-д буцалтгүй тусламжаар гардуулах ёслол боллоо. Тус арга хэмжээнд ЭХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, “Эрчим хүчний системийн үр ашиг” төслийн захирал Б.Валштедт, ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор П.Жаргалтуяа, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Дулааны инженерийн салбарын эрхлэгч Д.Цэрэндолгор болон төслийн мэргэжилтнүүд, багш нар оролцлоо.

Affiliated schools