link
ОХУ – ын Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Академийн “Төр, орон нутгийн удирдлага” – ын тэнхмийн эрхлэгч, академич, проф. А.В. Орлов ШУТИС – ийн урилгаар 2010 оны 05-р сарын 24 – 30 ны өдрүүдэд КтМС дээр зочилж, эрдэмтэн багш нарт “ XXI ЗУУНЫ МЕНЕЖМЕНТИЙН ОНОЛ – ПРАКТИКИЙН АСУУДЛУУД” сэдвийн хүрээнд дор дурьдсан чиглэлээр богино хугацааны сургалт - семинар амжилттай зохион байгуулав.Үүнд:
КтМС – ийн Эдийн засаг, менежментийн салбараас санаачлан зохион байгуулсан уг сургалтанд тус сургуулийн Эдийн засаг, менежментийн салбарын болон ШУТИС – ийн бүрэлдэхүүн сургуулиудын Эдийн засаг, менежментийн хичээл заадаг эрдэмтэн, багш нар болон ОХУ – ын Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Академийн Улаанбаатар хотын салбар сургууль, “Улаанбаатар” их сургуулийн багш төлөөлөгчид оролцсоны дээр ШУТИС - т менежментийн чиглэлээр суралцаж буй докторант, магистрантууд хамрагдав.
Энэхүү богино хугацааны сургалтыг амжилттай дүүргэсэн нийт төгсөгчдөд сертификат гардуулсан ба хоёр тал ОХУ – ын Плехановын нэрэмжит Эдийн Засгийн Академи болон ШУТИС – ийн КтМС – ийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.
КтМС – ийн Эдийн засаг, менежментийн салбар
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship