link
Америкийн Бетоны институтийн салбар болох Монголын бетон судлалын холбоо, ШУТИС ДаТС, БИАС нь хамтран ДаТС-ийн хурлын танхимд 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бетон судлалын 9-р бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Хуралд зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, барилгын материалын үйдвэрлэлийн холбоо, барилгын инженерүүдийн холбоо, барилгын салбарын 30-аад компанийн 80 төлөөлөгч оролцож бетоны дэвшилтэт технологи, бетоны үйлдвэрлэлд тулгамдаж буй зарим асуудлаар илтгэл хэлэлцүүлж санал солилцлоо.
Хурлын дараа Монголын Бетон судлалын холбооны зохион байгуулалтын асуудал явагдаж энэ удаагийн Монголын Бетон Судлалын Холбооны ерөнхийлөгчөөр “НАСУ” группийн удирдах зөвлөлийн дарга Б.Эрдэнэчимэг, дэд ерөнхийлөгчөөр “Бетон Арматур”ХХК-ийн ерөнхий захирал А.Хашчулуун сонгогдлоо.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship