Говь-Алтай аймгийн 12 сум, төвийн 3 сургуулийн нийт 86 оюутан Улаанбаатар хомын Их, дээд сургуулиудтай танилцахаар ирж 2 хоног аяллаа. Үүнээс ШУТИС-д 20 сурагч ирж танилцах аялал хийлээ.
Сурагчидад СБЗГ, ОХҮА-наас нэгдсэн мэдээлэл хийж, ректор Б.Очирбат хүлээн авч уулзаж, сурагчидад амжилт хүссэн.
Сурагчидад ШУТТНСанг номын сангийн ахлах мэргэжилтэн Э.Энхтүвшин, Геологийн музейг ЭША-н Ё.Мажигсүрэн, лекц, лабораторын хичээлүүдийг тухайн багш нараар танилцуулга хийлгэлээ мөн оюутны III байрыг байрны эрхлэгч Г.Баярхүү танилцууллаа.
Аялалын төгсгөлд ОХҮА-ны хамт олон ШУТИС-ийн хамгийн том танхим болох ”Урлаг заал”-ыг танилцуулан сурагчидад гарын бэлэг, номын дээж гардуулан өглөө. Сурагчид сэтгэл хангалуун буцлаа.
Тус арга хэмжээг Говь-Алтай аймгийн “Насан туршийн боловсролын төв”-өөс зохион байгууллаа. Тус төвтэй цаашид хамтран ажиллахаар боллоо.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА