link

Болгарын “Гэгээн Иван Рилски”-ийн нэрэмжит Геологи, уул уурхайн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулав
2015-05-13 18:25


Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд ШУТИС Болгарын “Гэгээн Иван Рилски”-ийн нэрэмжит Геологи, уул уурхайн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны гэрээг ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон Болгарын “Гэгээн Иван Рилски”-ийн нэрэмжит Геологи, уул уурхайн их сургуулийн ректор Любен Тотев нар 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үзэглэв. Тус арга хэмжээнд Монгол Улсаас Болгар улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элсэн сайд, ШУТИС-ийн профессор Л.Дүгэржав, ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар нар оролцлоо.
   
Хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн бакалавр, магистр, доктор оюутныг тэтгэлэгтэй суралцуулах, профессор багш нар туршлага солилцох, хамтарсан судалгаа хийх зарим лаборатори, тоног төхөөрөмжийг шинэчлэх болон сургалт судалгааны олон чиглэлээр тус сургуультай хамтарч ажиллах боломж бүрдэж байна.

Affiliated schools