link

“Эх хэлний өдрүүд” уламжлалт арга хэмжээ боллоо
2015-05-13 19:48
ГХИ-ийн Монгол судлалын тэнхимээс зохион байгуулдаг “Эх хэлний өдрүүд” уламжлалт арга хэмжээ 2015 оны 4-р сарын 8-наас 5-р сарын 8-ны өдрүүдэд боллоо. Тус арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн нийт оюутны дунд монгол бичгийн олимпиад, уран бичлэг, эсээ, эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан явагдаж, шилдгүүдээ шалгаруулав. 
 
 

I. Монгол бичгийн уламжлалт олимпиад

1-р байр – МехТС-ийн II курсийн оюутан Д. Дашдэлэг
2-р байр – БуХС-ийн II курсийн оюутан Т. Очирдулам, ЭХИС-ийн I   курсийн
                   оюутан С. Сонинбилэг
3-р байр – БАС-ийн I курсийн оюутан Т. Бат-Эрдэнэ, МТС-ийн I курсийн 
                   оюутан Э. Мөнхсоёл, МТС-ийн II курсийн оюутан Д. Чинзориг
 
 

II. Уран бичлэгийн уралдаан

1-р байр – БАС-ийн I курсийн оюутан Б.Билгүүн
2-р байр – БАС-ийн I курсийн оюутан А. Маралгоо
3-р байр – ҮТС-ийн III курсийн оюутан О. Нарангарав
 
 

III. “Монгол хэл – өнөөдөр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан

1-р байр – ЭХИС-ийн I  курсийн оюутан М. Тэмүүлэн
2-р байр – ЭХИС-ийн I курсийн оюутан С. Сонинбилэг
3-р байр – ГУУС-ийн I курсийн оюутан О. Сувдгэрэл, М. Жаргалмаа
 
 

IY. “Миний мэргэжил – миний ирээдүй” сэдэвт эсээний уралдаан

1-р байр – МехТС-ийн II курсийн оюутан Д.Чинзориг
2-р байр – БАС-ийн I курсийн оюутан Ж.Жавхлан
3-р байр – ЭХИС-ийн I курсийн оюутан Б.Оюундалай
 
Түүнчлэн “Эх хэлний өдрүүд”-ээршинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, хэл бичгийн ухааны доктор (Sc.D), Олон Улсын Монгол СудлалынХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д. Төмөртогоо, Монгол Улсын гавьяат багш, хэл бичгийн ухааны доктор (Sc.D), МУБИС-ийн Монгол судлалын төвийн захирал Ц. Өнөрбаян, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, хэл бичгийн ухааны доктор (Sc.D), ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л. Болд нарыг урьж, “Эрдмийн цаг” сэдэвт цуврал лекц-уулзалт зохион байгуулсан нь үр дүнтэй боллоо. Эрдэмтэдзалуу судлаач, багш нарт зориулж, судалгааны аргазүй, хэл шинжлэлийн өнөө үеийн чиг хандлага болон хэл судлал, хэлний бодлогын үзэл санааны талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
 
Монгол судлалын тэнхим

Affiliated schools