link
Дээд боловсрол судлалын монголын нийгэмлэгээс санаачилж, БСШУЯ, МИДСК, БМИҮЗ, Боловсролын хүрээлэн, ХИДСХ, ШУТИС, МУИС, МУБИС, Орхон МУИС, Дархан ХААИС зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран зохион байгуулсан “Дээд боловсролын сургалтын агуулга, арга, технологийн шинэчлэл, багшийн хөгжил”, “Дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, эрдэм шинжилгээ-инноваци” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд нийслэл, орон нутгийн их, дээд сургууль, Боловсролын хүрээлэн, БМИҮЗ, ДБСМН зэрэг байгууллагын 90 гаруй багш, эрдэмтэн судлаачдын 41 илтгэл хэлэлцэж, хурал тус бүрээс шилдэг 3 илтгэлийг 1, 2, 3-р байр эзлүүлж, 500, 300, 200 мянган төгрөгийн грант, хамтарсан байгууллагуудын өргөмжлөлөөр шагналаа.
ЭШБ хурлын илтгэлүүдийн эмхэтгэлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгосны дээр, тэдгээрт дэвшигдсэн асуудалд тулгуурлан, “Дээд боловсролын шинэчлэл”-ийн асуудлаар зөвлөмж боловсруулах судлаачдын баг зохион байгуулан ажиллуулж эхэллээ. Зөвлөмжийг тусгай товхимолд хэвлэх юм. Хурлыг дэмжиж, хамтран зохион байгуулсан нийт байгууллага, эрдэмтэн судлаач нартаа гүн талархлаа илэрхийлье.
ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НЭГДСЭН АЖЛЫН ХЭСЭГ
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship