link

Оюутан хавар 2015 урлагийн нэгдсэн тоглолт болж өндөрлөлөө
2015-05-30 01:40

Монголын их, дээд сургуулиудын консорциумаас зохион байгуулсан “Оюутны хавар-2015” урлагийн нэгдсэн тоглолт 2015 оны тавдугаар сарын 27-ны өдөр  Үндэсний соёл амралтын хүрээлэнд боллоо.

МИДСК-ын гишүүн сургуулиудын 2015-2016 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх үйл ажиллагааг дэмжих, ЕБС-ийн 12-р анги төгсөгчдөд их дээд сургуулиудын мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх, тэдний мэргэжлээ зөв сонгоход чиглэсэн үйл ажиллагаа зохион байгууллагдсанаас гадна их дээд сургуулийн 10000 оюутан, ЕБС-ийн 12-р анги төгсөж буй 6000 гаруй сурагчид хүрэлцэн ирж авъяаслаг оюутны нэгдсэн тоглолт болон урлаг соёлын оддын тоглолтыг үзэж сонирхлолоо.
Мөн Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн бирж, Дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэсүүд цагийн ажил, зуны амралтаараа ажиллах болон төгсөгч оюутнуудад зориулсан ажлын байрны нээлттэй өдөрлөг болон бусад сонирхолтой үйл ажиллагаа зохион байгууллагдлаа.

Эх орны хөгжил дэвшлийн тулгуур багана болсон өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэдэг Монгол улсын хамгийн их оюутан суралцагчидтай сургуулийн авьяаслаг оюутнууд урлагийн нэгдсэн тоглолтонд оролцлоо.
 

Мөн Оюутны хөгжил, үйлчилгээний албаны мэргэжилтнүүд 2015 оны элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч оролцлоо.
Уг арга хэмжээнд сургуулийнхаа нэрийн өмнөөс оролцсон ШУТИС-ийн Цэнгээнт бүжгийн Хос Уянга хамтлаг, Дуулаачийн клубийн Д.Тэмүүжин болон Бөртө Чоны үрс хамтлагийнхандаа талархалаа илэрхийлье.

Affiliated schools