link

Монгол, Орос, Хятадын их дээд сургуулиудын хамтарсан Хэрлэнгийн геологийн экспедицийн эрдэм шинжилгээний XIX бага хурал ОХУ-ын Эрхүү хотод болов. Энэ хурал Эрхүүгийн үндэсний судалгааны техникиййн их сургууль (шинэ нэр) байгуулагдсаны 85, Хэрлэнгийн экспедицийн 40 жилийн ойтой давхацснаараа онцлог юм. ОХУ, Хятад, манай эрдэмтэдийн бүтээлүүдийг 5 секцээр 51 илтгэл тавигдав. ГУУС-ийн профессор О.Гэрэл тэргүүтэй 5 хүн илтгэснээс залуу проф. Б.Мөнхцэнгэл, О.Мөнхцэцэг нарын илтгэлийг эрдэмтэд өндөр үнэлэв. Ойн хүрээнд нэгтгэж үзвэл Хэрлэнгийн экспедицийн шинжилгээ судалгааны ажлаар 23 хүн докторын зэрэг хамгаалсны 7 нь шинжлэх ухааны доктор, 400 гаруй бүтээл, 15 монограф, 25 сурах бичиг гарын авлага, үйлдвэрлэлийн тайлан төсөл 25 бичсэн байна. Энэ хугацааанд ЭШ-ний бага хурал Улаанбаатарт 8, Эрхүүд 7, Шижижуанд (Хятад)-д 4 удаа болжээ.


RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship