link

Солонгосчууд Монголд нано технологи хөгжүүлнэ
2008-12-26 23:02 Админ

Солонгосчууд Монголд нано технологи хөгжүүлнэ

         XXI зууны шинжлэх ухаан, технологийн дэвшлийг Солонгосын эрдэмтэд Монголд нэвтрүүлэх гэж байна. Тиймээс тус улсын Чонбукийн Үндэсний их сургуулийн доктор профессор Нам Кээ Сүк, Лээ Воун Сик нар өнгөрсөн долоо хоногт ШУТИС-ийн багш нарт номын дуу сонсгов. Энэ үеэр доктор профессор Нам Кээ Сүк "Солонгос улс газар нутаг багатай, байгалийн баялаггүй орон. Гэсэн ч бид оюун    ухаанаа   дайчлан өнөөдрийн хөгжилд хүрсэн. Ялангуяа, техник технологийнхоо хөгжлөөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрлээ. Харин Монгол орны хувьд өөр. Байгалийн баялаг ихтэй, мал аж ахуйн орон ч техник технологи хөгжөөгүй. Хэрэв техник технологииг хөгжүүлж малынхаа түүхий эд, ашигт малтмалаас нано бүтээгдэхүүн гаргаж авах томоохон үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой" хэмээн онцолсон байна. Энэ тал дээр хоёр улсын эрдэмтэд хамтран ажиллахаар болжээ. Олон оны турш яригдсан нано технологи ийнхүү бодитоор хэрэгжих бололтой.

 

 


“Монголын мэдээ” сонин, 2008-12-22, Даваа, №277 (2564), Т.Энх


                                                       Төвлөрсөн номын сан: Мэдээллийн ажилтан О.Ариунжаргал

 

Affiliated schools