link
Монголын нийт боловсон хүчин 3200 гаруй инженер технологичдоор хүрээгээ тэллээ. Тэд бол ШУТИС-ын 2009-2010 оны хаврын улирлын төгсөлтөөр шинэхэн диплом, ромбоо гардан авсан залуу мэргэжилтнүүд юм. Өчигдөр ШУТИС 64 дэх удаагийн төгсөгчдөдөө ромбо, дипломыг нь гардуулах ёслол боллоо. Төгсөлтийн ёслолыг ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нээн үг хэлж, проректорууд болон бүрэлдэхүүн 13 сургуулийн захирал төгсөгчиддөө баяр хүргэхээр ирсэн байв. Мөн УИХ-ын гишүүн, ШУТИС-ийн удардах зөвлөлийн гишүүн Ч.Улаан болон ХХААХҮЯ-ын газрын дарга Ч.Бадарч нар баярт хүрэлцэн ирсэн. Энэ удаагийн хаврын улиралын төгсөлтөөр ШУТИС-ийг магистрын зэрэгтэй 251, бакалаврын зэргийн дипломтой 1769, мэргэжлийн дипломтой 117 оюутан төгсчээ. Үүнээс сурлага хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж онцлох дипломтой төгссөн 80 оюутан байна.



RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship