link

Инженер, Технологийн Дээд Боловсрол төслийн хүрээнд Японы их дээд сургуульд элсэх сонирхолтой багш, судлаач, оюутныг бүртгэх тухай
2015-06-12 22:58

"Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Япон улсын их дээд сургуулиудад 2015 оны 10-р сараас эхлэн магистр, докторын хөтөлбөрт элсэн суралцах багш, судлаачдын бүртгэж байна. Сонирхсон багш судлаачид тус холбоосоор орж бүртгүүлнэ үү. https://docs.google.com/a/must.edu.mn/forms/d/1zRUiPtGdDR_WerfF-LV1iUxG_6qxprzKzC3IiUWgDPQ/viewform 
Жич: Бүртгүүлэхдээ магистр, докторын сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангаж буй эсэхээ шалгана уу.

Магистрын сургалтын хөтөлбөр:

 

Суралцах хугацаа: Япон Улсад - 2 жил хүртэл
 

Хамрах хүрээ:

 

а/   Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан болон магистрын зэрэггүй багш нар;
б/   МУИС болон ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж буй багш, судлаачид болон эрдэм шинжилгээний ажилтан;
 

Тавигдах шаардлага:

 

а/   Монгол Улсын иргэн байх, 35 нас хүртэл;
б/   Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;
в/   Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOEFL шалгалтын оноо PBT-500, IELTS шалгалтын оноо 5.0 ба түүнээс дээш байх;
г/    Японы их сургуульд элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
д/   Сургууль /ажлын газар/ нь магистрын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн  байх;
е/   Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх;
 
 

Докторын сургалтын хөтөлбөр:

 

Суралцах хугацаа: Япон Улсад - 3 жил хүртэл
 

Хамрах хүрээ:

 

а/ Инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ШУТИС-д ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, докторын зэрэггүй багш нар;
б/   МУИС болон ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр тэргүүлэх чиглэлийн судалгааны сэдвээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамтран ажиллаж буй багш, судлаачид, болон эрдэм шинжилгээний ажилтан;
 

Тавигдах шаардлага:

 

а/   Монгол Улсын иргэн байх, 40 нас хүртэл;
б/ ШУТИС-д инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр ажиллаж буй багш, ажилтан
в/   Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургуулийг инженер, технологи, байгалийн ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх;
г/    Гадаад хэлний шалгалт: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл Англи хэлний TOEFL шалгалтын оноо PBT-500, IELTS шалгалтын оноо 5.0 ба түүнээс дээш байх;
д/   Японы их, дээд сургуулиудад элсэн суралцах болзол хангаж, суралцах урилга хүлээн авсан байх;
е/   Сургууль /ажлын газар/ нь докторын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;
ё/   Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх;
Дээрх шаардлагыг хангасан нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалын жагсаалт
а/   Анкет; /маягтын дагуу/
б/   Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
в/   Бакалавр /магистр/-ын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
г/    Япон, эсвэл Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Сүүлийн 2 жилд өгсөн байх/;
д/   Япон талын их, дээд сургуулиас ирүүлсэн суралцах эрхийн бичиг;
е/   Сургуулийн /ажлын газрын/ тодорхойлолт;
ё/   Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
ж/   Судалгааны ажлыг удирдаж буй хоёр талын их сургуулийн профессорын тодорхойлолт;
з/   Судалгааны ажлын төлөвлөгөө;
и/   Сургуулиа төгсөөд эх орондоо мэргэжлээрээ хэрхэн ажиллах тухайгаа Монгол-Англи, эсвэл Монгол-Япон хэл дээр бичсэн 700-800 үгтэй эссэ;
й/   Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;
к/   3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан байх/;
л/   Бүртгэлийн хураамж;
 
Холбоо барих хаяг: 
ИТДБ төсөл ШУТИС-ийн төв номын сангийн 605 тоот 
Утас: 315563

Емайл: piu1000@mecs.gov.mn

 

СБЧА, ЭША, Төсөл Хэрэгжүүлэх Нэгж

Affiliated schools