link
БНСУ-ын Уул уурхайн үйлдвэрлэлийн холбооны 22 төлөөлөгч 2010 оны 7 дугаар сарын 6-ны өдөр ШУТИС-д айлчлан ирээд байна. Зочдын бүрэлдэхүүнд БНСУ-ын Уул уурхайн холбооны долоон тэргүүлэгч, бусад нь тус улсын томоохон компаниудын захирал нар иржээ. Энэ айлчлалын хүрээнд тэд манай уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гурван том үйлдвэрийг үзэж, холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна. БНСУ-ын уул уурхайн үйлдвэрлэлийн холбооныхон ШУТИС-д айлчлах үеэр Монголын уул уурхайн үндэсний ассиоцац /МУУҮА/-ийн төлөөлөгчид болон ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн тус сургуулийн төлөөлөлтэй уулзалт ярилцлага хийсэн. Энэ үеэр “Монголын ашигт малтмал уул уурхайн” ном гардуулах ажиллагаа болж, Монголын геологи, ашигт малтмалын өнөөгийн байдал болон уул уурхайн ашиглалтын тухай илтгэлийг МУУҮА-ын гүцэтгэх захирал Н.Алгаа, ШУТИС-ийн тэргүүлэх профессор П.Очирбат тавьсан. Мөн энэ өдөр Монголын Уул уурхайн ассиоцаци БНСУ-ын Уул уурхайн үйлдвэрийн холбооны хооронд санамж бичигт гарын үсэг зурах гэнэ.


RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship