link
КОМЕХ(Солонгос Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих нийгэмлэг)-ийн тусламжтайгаар байгуулагдсан БНСУ-ын Гёнги аймгийн Технологийн Сургууль, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулиудын хооронд хамтран ажиллах найман жилийн гэрээ дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Хамтын ажиллагааны дөрөв дэх үе шат сургалтын тоног төхөөрөмж хандивлах, багш оюутан, салбарын ажиллагсдын дунд “Солонгосын автомашин, засварын технологи ” сэдэвт сургалт 2010 оны наймдугаар сарын 17-18 өдрүүдэд ШУТИС-ийн Механик инженерийн сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Сургалтанд нийт 56 хүн хамрагдсан. Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдрийн байдлаар автомашины оношлолын лаборатори, автомашины засвар, туршилтын байр байгуулж, засвар болон оношлолын тоног төхөөрөмж, багаж хандивлах зэрэг нийт 200 сая вон (240 сая төгрөг)-ны өртөгтэй төсөл хэрэгжсэн байна.


RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship