link
ШУТИС-ийн ОХҮА, ҮТС-ийн Хүнсний Инженерчлэлийн салбарын багш, доктор (Ph.D) Ч.Сэржмядагтай хамтран “Эрүүл зөв зохистой хоололт” цуврал сургалтыг 4 дэх жилдээ зохион байгуулж буй уламжлалт ажил билээ.
Тус сургалтын онцлог нь хүнсний мэргэжлийн төгсөх ангийн оюутнууд оюутны байранд амьдарч буй ялангуяа нэгдүгээр курсийн оюутнуудад хямд өртөгтэй материалаар чанартай хоол хийж өөрсдийн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар зааж, сургадгаараа онцлог давуу талтай юм.
“Эрүүл зөв зохистой хоололт” сургалт явуулах мэргэжлийн ангийн оюутнуудад гэрчилгээ олгох эрчимжүүлсэн онол, практикийн сургалтыг ҮТС-ийн багш, доктор (Ph.D) Ч.Сэржмядаг явуулж шалгарсан оюутандаа гэрчилгээг гардуулах эрхийг өгсөн болно.

Гэрчилгээ гардуулах арга хэмжээнд ҮТС-ийн захирал, доктор (Ph.D), профессор Ж.Туяацэцэг, ОХҮА-ны дарга О.Халиун, Ахлах мэргэжилтэн Д.Цогзлолмаа, Хүнсний Инженерчлэлийн салбарын багш доктор (Ph.D), профессор Г.Энхтайван, доктор (Ph.D) Ч.Сэржмядаг нар оролцоо.

Гэрчилгээг ҮТС-ийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн инженерийн IV курсийн оюутан Б. Учрал, Ц. Билгүүндарь, Г. Чанцалмаа, Ц. Оюунжаргал, Д. Мөнхтуяа, Д. Жавзандулам, Б. Мягмарнаран, Ц. Мөнхзул нарт олгов.
Гэрчилгээ авсан оюутнууд оюутны байранд амьдарч буй оюутнууддаа
сургалтыг X/22, 26, 28-ны өдрүүдэд явуулж, Заасан сургалтын дагуу хоол хийж сонирхуулах, зөвлөмж, заавар өгөх үйл ажиллагааг X/30, XI/01 ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship