link
МУ-ын БСШУЯ-аас Дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АХБ-ны санхүүжилттэй ДБШТ болон Сингапур улсын Темасек сангийн дэмжлэгтэйгээр Олон улсын Инженерийн боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга зүйг сайжруулахаар CDIO системийг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд ШУТИС, МУИС, ХААИС-ийн нийт 160 багшийг хамруулсан үе шаттай цуврал сургалт зохион байгуулагдах бөгөөд эхний сургалтаас шалгарсан 65 багш 11 сарын 09-13-ны өдрүүдэд ШУТИС-дээр 2 дахь шатны сургалтанд хамрагдаж байна.


CDIO системийн цуврал сургалтаар багш нарт сургалтын төлөвлөгөөгөө илүү сайн төлөвлөх, заах арга туршлагаа сайжруулах, мөн түүнчлэн инженерийн мэдлэгийг бодитойгоор үнэлж дүгнэх шинэ арга зүйг эзэмших бөгөөд оюутнуудын хувьд мэдлэг, ур чадвар, үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай инженерийн ажлын туршлагад суралцах боломжийг олгох юм.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship