link
Энэ оны есдvгээр сарын 23-ны єдєр Кувейт улсын Шейх Нассэр Сабах Аль-Ахмад Аль-Сабахыг ШУТИС-ийн хvндэт доктороор єргємжиллєє. Тvvнд ШУТИС-ийн эрдмийн зєвлєлєєс манай улс болон ШУТИС-д оруулсан хувь нэмрийг нь vнэлэн ийнхvv хvндэт доктор болгохоор шийдвэрлэсэн юм. Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн удирдлагууд болон Кувейт улсын элчин сайд оролцлоо. Ректор Б.Дамдинсvрэн Монголын vндэсний номын сангийн шинэ барилга болон парламентын ордон нь Кувейт улсын Засгийн газрын тусламжтайгаар баригдах болсоныг онцлон тэмдэглээд Шейх Нассер Сабах Ал-Ахмад Ал-Сабахт хvндэт докторын цол тэмдэг, дипломыг нь гардуулан єгсєн.
Монгол, Кувейтийн хооронд 1975 оны 6 дугаар сарын 17-нд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа уламжлалын дагуу явагдаж байсан бєгєєд 1990-ээд онд Кувейт Иракийн түрэмгийллээс чєлєєлєгдсєний дараа идэвхижжээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерєнхийлєгчийн урилгаар Кувейт Улсын Эмирийн Ордны Эрхэлсэн сайд шейх Нассэр Сабах Аль-Ахмад Аль-Сабах 2006 оны 8 дугаар сарын 3-нд Монгол Улсад айлчилж, Кувейт Улсын Эмир шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабэр Аль-Сабахын илгээлтийг Ерєнхийлєгч Н.Энхбаярт гардуулсан байна. Тус илгээлтэнд Кувейт Улсын Засгийн газар Монгол Улсад Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларыг бэлэг болгон єгч буйгаа мэдэгджээ.
ЗХШҮГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea