link
2010.09.25ний өдөр МС-ийн харъяа Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль, ХБС-ийн харъяа Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн 11-р ангийн суралцагчдын дунд математикийн сэтгэлгээний “5+1” тэмцээн амжилттай явагдлаа. Тэмцээнд 2 сургуулийн “Пирамид”, “Гауссын хүүхдүүд”, “Миний “Пифагор”, “Логарифм”, “Гаммагексан” “Мегагексагон” гэсэн 6 баг IQ-ийн логик, лотериал, визуал, вербал сэтгэлгээний бодлогуудаар оюун ухаанаа уралдуулж оролцлоо. Энэ тэмцээнд I байрыг МГС-тай ахлах сургуулийн 11а ангийн “Миний Пифагор” баг, II байрыг ГХГС-тай ахлах сургуулийн 11а ангийн “Гаммагексан” баг, III байрыг МГС-тай ахлах сургуулийн 11б ангийн “Гауссын хүүхдүүд” баг тус тус эзэлж, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Хөгжөөн дэмжигчдийн тэмцээнд МГС-тай ахлах сургуулийн 11б ангийн сурагч С. Даваасамбуу, Б. Аминаа нар тэргүүлж мөнгөн шагналаар шагнагдав.
Тэмцээнд идэвхтэй оролцсон бүх багийн гишүүд, хөгжөөн дэмжсэн нийт суралцагчиддаа МС-ийн 10 жилийн ойн баярын мэнд хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье. Бидний хүсэлтийг хүлээн авч сурагчдаа сайн бэлтгэж оролцуулсан ГХГС-тай ахлах сургуулийн захиргаа, хамт олонд баярлаж талархаснаа илэрхийлье. Тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн Математикийн сургуулийн захиргаа, Инженерийн Математикийн профессорын багийн хамт олонд баярласнаа илэрхийлье.
МГС-тай ахлах сургуулийн захиргаа
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship