link
Олон улсын ДОХ-ын эсрэг өдрийг тохиолдуулан ШУТИС-ийн БУХС-ийн Нийгмийн ухааны салбарын нийгмийн ажлын багш, оюутнууд, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгтэй хамтран “МЭДЛЭГЭЭ ХЭРЭГЛЭЭ БОЛГОЦГООЁ” эрүүл мэндийн өдөрлөгийг 2015 оны 12 сарын 1-нд зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээлэл сурталчилгаа, ХДХВ/ДОХ-ын сайн дурын зөвлөгөө шинжилгээ, Донор-Цус бэлэглэх аян, Дархлаажуулалт – Амин дэмийн худалдаа, АХА тэмцээн, хөгжөөнт тоглоом зэрэг өргөн хүрээг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулав. Өдөрлөгийн нээлтэнд БУХС-ийн захирал Г.Батхүрэл, Нийгмийн ухааны салбарын эрхлэгч Б.Долгор, нийгмийн ажлын багш нар оролцлоо. БУХС-ийн нийт 60 багш, оюутан бусдын амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа бэлэглэлээ. Энэхүү өдөрлөг 2015 оны 12 сарын 9-ний өдөр ШУТИС-ийн төв байранд үргэлжлэн явагдах болно.
Зохион байгуулсан: А.Нарангэрэл, Н.Ариунтуяа
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship