link

ШУТИС АХБ-ны ДБШТ-ийн хүрээнд дээд боловсролын байгууллагын хөгжил, судалгааг дэмжих чиглэлээр 24 төсөл хэрэгжүүлэхээр боллоо
2015-12-09 22:22

  

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 2012 оноос Дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн зорилго нь Монгол улсын их, дээд сургуулийн хөгжлийн стратегийн зорилго, зорилтуудыг болон үйл ажиллагааны хөгжлийг дэмжих, хөдөлмөрийн зэх зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд дэмжлэг болоход оршиж буй юм.

Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд анх удаа 2015 оны 09 сард Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэг, байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгийг тус тус зарлаж судалгааны төслүүдийг шалгаруулсан юм.

Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгийг 8 чиглэлээр олгосон  байна.  Үүнд:

  1. Дээд боловсролын байгууллагын хөгжлийн тэтгэлэгийг сургалтын үйл ажиллагаанд тэргүүн туршлага нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх
  2. Гадаадын ижил төстэй дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх, бенчмаркинг хийх
  3. Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх
  4. Санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох
  5. Сургалтын шинэ хөтөлбөр, дадлагын ажлын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх
  6. Сургуулийн үйл ажиллагааны үр дүн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
  7. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх
  8. Дэлхийн тэргүүлэх их сургуультай хамтарсан судалгаа, сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэх зэрэг чиглэлүүд багтаж байгаа юм.

Тус өрсөлдөөнт тэтгэлэгт нийт 30 дээд боловсролын байгууллагаас 85 төслийн санал ирсэн бөгөөд сонгон шалгаруулалтын дүнгээр 9 их дээд, сургуулийн 18 төсөл шалгарч нэг тэрбум, долоон зуун ерэн долоон сая (1’797’000’000) төгрөгийн санхүүжилт авч байгаа юм.

Байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгт нийт 15 байгууллагаас 192 төслийн санал ирсэн бөгөөд сонгон шалгаруулалтын дүнгээр судалгааны 60 төсөл, Байгалын ухааны чиглэлээр 24, Инженер технологийн чиглэлээр 25, хөдөө аж ахуйн чиглэлээр  11 төсөл шалгарч нэг тэрбум, зургаан зуун жаран нэгэн сая, найман зуун наян мянга гурван зуун  (1’661’880’300) төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэг олгож байна.

Дашрамд дурьдахад Дээд боловсролын чанарын дэмжих, судалгааны нээлттэй орчин бүрдүүлэх зорилгоор дундын ашиглалттай нээлттэй ажиллах 12 лабораторийг байгуулсан ба ирэх 2016 онд 11 лаборатрийг байгуулах бэлтгэл хийгдэж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр зохих шаардлага хангаж шалгарсан их, дээд сургуулийн байгууллагын хөгжлийг дэмжих чиглэлээр 16 төсөл, дэлхийн тэргүүлэх их сургуультай хамтарсан судалгаа, сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэх 2 төсөл, судалгааг дэмжих байгалийн ухааны 24 төсөл, инженер технологийн 25 төсөл, хөдөө аж ахуйн 11 төсөл нийт 78 төсөлд 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тэтгэлгийн батламжийг гардуулж, “Тэтгэлэгт хамрагдсан сургууль, багш судлаач, эрдэмтдийг өөрсдийн шинэ бүтээл, тодорхой үр дүн, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх нь чухал” гэдгийг онцлон хэлж төслийн удирдагч нарт батламж гардуулан өгч баяр хүргэлээ.

Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих болон судалгааг дэмжих чиглэлээр ШУТИС 24 төслийг 2015-2017 онд хэрэгжүүлж, үр дүнг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр болоод байна.

ШУТИС-ийн шалгарсан 24 төслийг танилцуулвал:

Дэлхийн тэргүүлэх их сургуультай хамтарсан сургалт, судалгааны хамтын ажиллагааг хөгжүүлэх

  • “Массачуссэтсийн технологийн институт ба Монголын судалгаа, инновацийн төсөл” Б.Очирбат

Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх

  • “Дээд боловсролын бүх шатны оюутны төгсөлтийн ажлын нээлттэй сан” удирдагч А.Эрдэнэбаатар

Санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох

  • Виртуал платформ хөгжүүлэлтээр олон талт санхүүгийн эх үүсвэр бий болгох нь” удирдагч Ч.Баасандаш

Сургалтын шинэ хөтөлбөр, дадлагын ажлын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх

  • “Ашигт малтлмал баяжуулалтын технологи жишиг хөтөлбөр” удирдагч ШУТИС-ийн Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль С.Давааням
  • “Дохио боловсруулалтын сургалт-судалгааны хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжүүлэлт” удирдагч П.Ариунболор 

 СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ

  1. Барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн мониторингийн судалгаа” удирдагч Ц.Цоггэрэл
  2. “Баянхонгорын Нарийн харын нурууны зэсийн хүдэржилт, хэтийн төлөв” М.Хишигсүрэн
  3. “Ойн хөнөөлт шавьжны эсрэг үйлчилгээтэй талст үүсгэгч бактерийн гентоксикологийн судалгаа” Д.Пүрэвдорж
  4. “Нүүрсний синтез хийнээс метан гарган авах урвалд ашиглагдах катализаторын шинж чанарын судалгаа” Э.Энхцэцэг
  5. “Геологи, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хүрээлэх орчны геохими” Б.Батхишиг
  6. “Элэгдэлд тэсвэртэй металл хайлшин эд ангийн элэгдлийг лазерын шавалтын аргаар сэргээн засварлах судалгаа” Б.Пүрэвдорж
  7. “Хучилтын төмөр бетон хавтангийн гал тэсвэрлэлтийн судалгаа” Я.Дүйнхэржав
  8. “Цайрын баяжмалыг гүйцээн боловсруулах технологийн судалгаа” А.Цэцэгмаа
  9. “Байгалийн болон үйлдвэрийн бохир усан дах хүнд металлуудыг цэвэрлэх нанотехнологийн судалгаа” Б.Лхагвадулам
  10. “Өдөр тутам хэрэглэх эрүүл мэндийн хяналтын (holter) зүүдэг төхөөрөмж” Д.Эрдэнэчимэг
  11. “Ноос ноолууран сүлжмэл бэлэн бүтээгдэхүүнийг будах дижитал будалтын технологи боловсруулах, будгийн автомат төхөөрөмж зохион бүтээх” П.Аюурзана
  12. “Шим мандлаас стратосфер хүртлэх өндөрт хүнгүй нисэх төхөөрөмжөөр хийгдэх аэрозолын судалгаа” Б.Эрдэнэбат
  13. “Тогтворгүй системийн тэнцвэржилт” А.Батмөнх
  14. “Үл задлах аргаар эргэлдэх тоног төхөөрөмжийн техникийн байдлыг оношлох судалгаа” П.Ариунболор
  15. “3 хэмжээст эд ангийн (3D CAD model) боловсруулалтыг байршлын ялгаатай бүсүүдээс хамтран боловсруулах вэб фрэймворкийн хөгжүүлэлт” Н.Пүрэвдорж
  16. “Утасгүй сүлжээний хандах төхөөрөмж бүтээх, турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх” Я.Дашдорж
  17. “Хотын үйлчилгээ хөгжүүлэлтийн (SDK) платформ” А.Эрдэнэбаатар
  18. “Монгол орны усны нөөцийн хомсдолтой бүс нутгийн нүүрсийг гравитацийн дэвшилтэт технологи ашиглан хуурай аргаар баяжуулах технологийн судалгаа” Д.Энхбат
  19. “Хөдөө аж ахуйд зориулсан энергийн хэмнэлттэй богино зайд утасгүй өгөгдөл дамжуулах Зигби модулын хөгжүүлэлтийн судалгаа” А.Одгэрэл

  

Affiliated schools