link
ШУТИС болон Чанвоны үндэсний их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Механик, тээврийн сургуульд “Сканинг электрон микроскоп”-ыг ашиглалтанд хүлээн авах ёслолын ажиллагаа 2015 оны 12-р сарын 11-нд болж өнгөрлөө. Ёслолын арга хэмжээнд ШУТИС-ийн проректор Ч.Баасандаш, ХШУС, МехТС-ийн удирдлага, профессор, багш, оюутнууд оролцов.

Энэ багаж ашиглалтанд орсоноор метал болон метал биш бүх хатуу материалын бүтцийг 30-300000 дахин өсгөн, 3.5 nm нарийвчлалтайгаар харахаас гадна х-ray спектрометрээр химийн найрлага, шинж чанарыг тодорхойлох боломжтой болох юм.

Цаашид бусад салбарын мэргэжлийн байгууллага, лабораторуудтой судалгаа, шинжилгээний ажилд хамтарч нээлттэй хэлбэрээр ашиглахын зэрэгцээ мэргэжил дээшлүүлэх, мэдээллийн сүлжээнд нэгдэж харилцан мэдээлэл, туршлага солилцох арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Механик, тээврийн сургууль
Машин үйлдвэрлэлийн салбар
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship