link

Хүнсний хангамж, аюулгүй байдал-2008
2008-12-08 18:58 Админ
  Хүнсний хангамж, аюулгүй байдал-2008

Монгол улсын Засгийн газраас зарласан "Хүнсний хангамж, аюулгүй байдал-2008" жилийн ажлын хүрээнд ШУТИС-ийн захиргаа, эрдэмтэд, багш нар, оюутнууд "Хүнсний хангамж, аюулгүй байдал-технологи, хэрэглээний мэдлэг" аяныг өрнүүлж, эрдэм шинжилгээ, сургалт, бизнесийн байгууллагуудтай хамтран олон ажил зохиож байна. Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар зохиож байгаа ажлын үр дүнг нэгтгэн Монгол улсын хүнсний бодлого, аюулгүй байдлыг төгөлдөршүүлэх  чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох зорилгоор "Хүнсний бодлого, аюулгүй байдал-төгөлдөршил" онол, практикийн бага хурлыг энэ оны 12 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулсан юм. Хурлын үеэр "Хүнсний хангамж аюулгүй байдлын жилийн ажлын үр дүн цаашдын зорилт", "Хүнсний бодлогын менежмент, эрх зүйн шинэчлэлийн асуудалд", " Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналт,үнэлгээний олон улсын загвар, туршлага", "Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл үндэсний хөтөлбөрийн шинэ үзэл баримтлал", "Хүнсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүний аюулгүй байдлын хяналтын үр нөлөөг дээшлүүлэх нь", "Хүнсний бүтээгдэхүүний стандартчлал, тохирлын үнэлгээний шинэ зорилтууд" зэрэг үндсэн илтгэл тавигдсан юм. Мөн цаашид Монгол улсад Хүнсний аюулгүй байдлыг цогц утгаар нь хангахад гол анхаарал хандуулж, өргөн хэлэлцүлэг өрнүүлж, Төр засаг, хэрэглэгч, үйлдвэрлэгч нийлүүлэгчдийн хамтын ажиллагааг хангах талаар зөвлөмж гаргалаа.  

Affiliated schools