link

Улсын Mенежментийн IV олимпиадад ШУТИС, КтМС-ийн баг I байр эзэллээ.
2008-12-08 19:04 Админ

 Улсын Mенежментийн  IV олимпиадад ШУТИС, КтМС-ийн

баг I байр эзэллээ.

2008 оны 12-р сарын 04, 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын Менежментийн холбоо, ХААИС, "Жандагсүрэн" сан, Үндэсний Бүтээмж, Хөгжлийн Төвөөс хамтран Эдийн засаг- Менежментийн чиглэлээр суралцагч оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Улсын Менежментийн IV олимпиад амжилттай өндөрлөлөө.

Энэхүү олимпиадад эдийн засаг, бизнесийн чиглэлээр сургалт явуулдаг дотоодын 27 их дээд сургууль, коллеж, гадаадын 2 их сургуулийн шилдэг 90 оюутан эрдэм мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө.

Энэ удаагийн олимпиадын онцлог нь дотоодын их дээд сургуулийн төлөөлөл нэмэгдсэний зэрэгцээ ОХУ-ын Буриадын ХАА-н Акедим, ОХУ-ын Эрхүүгийн багууд оролцсон нь олимпиадын цар хүрээг нэмэгдүүлж, энэ хирээрээ өрсөлдөөнтэй, чансаатай тэмцээн болж өнгөрсөнийг оролцогчид цохон тэмдэглэж байлаа.

Тус олимпиад 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд эхний шалгаруулалт нь оролцогчдыг эдийн засаг, менежментийн чиглэлийн бодлого, сорил, кейс дээр ажиллуулж дүгнэсэн бөгөөд энэ шатнаас эхний 10 оролцогч 2 дахь шатанд шалгарч үлдсэн байна. 2-р шатанд үлдсэн оролцогчид эссэ бичин, компьютер дээр мэдээлэл боловсруулж, тодорхой сэдвийн дагуу илтгэл тавьж өрсөлдөв. Олимпиадын дүнг хувийн болон багийн үнэлгээгээр тус бүрт нь шалгаруулсан байна.

Хувийн дүнгээр:

1-р байр:

ШУТИС, КтМС-ийн Хүний нөөцийн удирдлагын IV дамжааны оюутан Б.МӨНХ-ЭРДЭНЭ

               (Өргөмжлөл, алтан медаль, 350.000 төг, ивээн тэтгэгчдийн шагнал)

2-р байр:

ШУТИС, КтМС-ийн Маркетингийн удирдлагын IV дамжааны оюутан Б.Энхтуяа

               (Өргөмжлөл, мөнгөн медаль, 300000 төг, ивээн тэтгэгчдийн шагнал)

            МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн IV дамжааны оюутан

            н.Өлзийдэлгэр

               (Өргөмжлөл, мөнгөн медаль, 300000 төг, ивээн тэтгэгчдийн шагнал)

3-р байр:

ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн оюутан н.Баярхүү

СЭЗДС-ийн бизнесийн удирдлагын оюутан н.Үнэнбаяр нар тус тус шалгарчээ.

 

Багийн дүнгээр:

 

1-р байр:

ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн Сургууль

(Өргөмжлөл, Цом, Алтан медаль)

2-р байр:

МУИС-ийн  Эдийн засгийн сургууль  (Өргөмжлөл, Мөнгөн медаль)

3-р байр:

Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль (Өргөмжлөл, Хүрэл медаль)

тус тус эзэллээ.

 

Шилдэг менежменттэй сургуулиар СЭЗДС

Шилдэг илтгэгчээр СЭЗДС-илтгэгч н.Гомбодорж

Шилдэг багшаар ШУТИС-ийн КтМС-ийн Менежментийн профессорын багийн багш Д.Оюунчимэг нар тус тус шалгарлаа.

 

Менежментийн олимпиадад амжилттай оролцсон дээрх нэр бүхий оюутнууд, удирдсан багш Х.Пүрэвдагва, Д.Оюунчимэг, Т.Гаравхүү болон КТМС-ийн "Эдийн засаг, Менежментийн салбарын хамт олонд баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

             

           

Монголын ирээдүйн хөгжлийг шилдэг менежерүүд тодорхойлох болно. Номын цагаан буян арвижих болтугай.

 

 

 

 

Affiliated schools