link
ШУТИС-д Японы Акитагийн их сургуулиас Геологи, газрын тосны сургуулийн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярыг нь тохиолдуулан Аудио-видео төхөөрөмж бүхий нэрэмжит танхим байгуулан бэлэг болгов. Тус танхимыг ШУТИС-ийн Төв номын сан дахь Е-нээлттэй сургуулийн 405 тоот өрөөнд 2010 оны аравдугаар сарын 16-ны өдөр нээж ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, сургалтын проректор Я.Наранцэцэг, е-нээлттэй сургуулийн дэд захирал Р.Төрбат, ГГТС-ийн захирал Д.Оюун, Акита Их сургуулийн профессор Тошио Мизута, Цуёши Адачи, Такаши Учида нар болон бусад албаны хүмүүс оролцов. Танхимыг нээж тууз хайчилсаны дараа тус танхимд байрлуулсан Аудио-видео төхөөрөмжөөр Японы Акитагийн их сургуультай холбогдож мэндчилгээ дэвшүүллээ. Энд байрлуулсан төхөөрөмжөөр япон болон бусад орнуудтай дуу, дүрсээ харан харилцах боломжтой ажээ. Цаашдаа Акитагийн их сургуултай хамтын ажиллагаа өргөжиж энэ танхимаараа дамжуулан сургалт явуулах, зайн сургалтад ашиглах боломжтойг ректор Б.Дамдинсүрэн онцолсон.
ЗХШҮГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea