link
Монголын их, дээд сургуулиудын консорциум, Монголын хэвлэлийн хүрээлэнтэй хамтран “Олон нийттэй харилцах ажилтны сургалт”-ыг 2016 оны 02-р сарын 17-ны өдөр, МИДСК-ын гишүүн сургуулиудын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнууд зориулан зохион байгууллаа.
Уг сургалтанд МИДСК-ын гишүүн МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС, СУИС, АШУҮИС, ХСИС БХИС гэх мэт 47 сургуулиас оролцсон олон нийттэй харилцах ажилтнууд сургуулиудын үйл ажиллагааг оновчтой, үр ашигтай сурталчилахад чухал хэрэгцээтэй мэдээллийг авч, олон нийтэд хандсан үйл ажиллагааг хэрхэн явуулж байгаа талаар харилцан мэдлэг туршлагаа солилцож, сэтгэгдэл их өндөр байгаагаа илэрхийлж энэ чиглэлийн сургалтыг уламжлал болгон цаашид явуулж байхыг хүсэлт гаргалаа.

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн PR, Сэтгүүлзүйн багш Ц.Чимэддондог, Мэдээлэл харилцааны мэргэжилтэн Ц.Тамир нар олон нийтийн мэдээлэл харилцаанд цахим хэрэгсэл, дэвшилтэт мэдиаг хэрхэн үр дүнтэй ашиглах, сошиал медиа - түүнийг ашиглах арга замууд, хэвлэлийн мэдээ хэрхэн бэлтгэх, мэдээлэл дамжуулах үйл явцад мэдээлэл түгээгчээс шаардагдах зүйлс гэх мэт сэдвээр лекц уншиж, сонирхолтой дадлага ажлууд хйилгэж зөвөлгөө өглөө.
Мөн “Best of Mongolia-2015” шалгаруулалтын “Оны шилдэг улсын их сургууль” шагналыг саяхан хүртсэн ХААИС-ийн хэвлэл мэдээллийн ажилтай танилцсан юм.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship