link
ШУТИС-ийн МехТС-ийн Техникийн механикийн тэнхимийн ахлах багш Түмэн-Өлзийн Ганбат, багш Хуягбаатарын Батбаяр нар БНСУ-ын Кёнхи их сургуульд Механик инженерийн чиглэлээр докторын (PhD) зэрэг хамгаалж 2016.02.18-ны өдөр дипломоо гардан авав.

Доктор (PhD) Т.Ганбат нь “A Novel Process for Bundling Nano-fibers into Yarns and their Mechanical Properties” сэдвээр хамгаалж, суралцах хугацаандаа Кён-Хи их сургуулийн профессоруудтай холбоо тогтоон ШУТИС-ээс докторын дараахь судалгаанд 1 багш, магистр, докторын сургалтанд нийтдээ 10 оюутны сурах боломжийг нээж өгсөн болно.
Доктор (PhD) Х.Батбаяр “Biomechanical Investigation of Spinal Cord Injury and Disease in Cervical Spine: A Finite Element Analysis” сэдвээр ШУТИС-иас анх удаа Биомеханикийн шинэ чиглэлээр хамгаалж ШУТИС-ийн Биомеханикийн судалгааны профессорын багт ажиллахаар бэлтгэгдсэн залуу судлаач юм.

Эрдмийн зэргээ амжилттай хамгаалсан хоёр багшдаа баяр хvргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!
Техникийн механикийн тэнхим
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship