link
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчид ЭМД-ын шимтгэлийн 23040 төгрөгийг СБД-ийн Нийгмийн даатгалын /Хаан банк 5009209225, Төрийн банк 10090019687/ тоот дансанд тушаасан баримтын эх хувь, ЭМД-ын дэвтэрийн хамт 2016 оны 3 дугаар сарын 15-ны дотор Сургалтын албанд хураалгаж эрүүл мэндийн даатгалдаа хамрагдана уу.
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон холбогдох мэдээллийг www.ndaatgal.mn, http://must.edu.mn/mn/eruul-mendiin-daatgal/ дэлгэрүүлж үзнэ үү. Мөн 1800-1289 нийгмийн даатгалын үйлчилгээний лавлах, 1900-1199 мессэжтэй лавлах утаснаас лавлана уу.
2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан МУ-ын “Эрүүл мэндийн даатгалын хууль”-д дараах өөрчлөлтүүд орсон болно. Үүнд:
Өрхийн даатгал /7.18 заалт/
Шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, тодорхой хөдөлмөр эрхэлдэггүй иргэн- даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах боломжтой.
Цахим хяналт /22 зүйл/
Даатгуулагч
Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас даатгуулагчид олгох цахим карт /3.1.10 заалт/
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА