link
ШУТИС-ийн ҮЭНХороо 2010 оны 6 сарын 16-ны өдөр Хамтын гэрээний төсөл ШУТИС-ийн Захиргаанд өргөн барьсан боловч 2010 оны 10 сарын 21-ны өдрийг хүртэл тохиролцоонд хүрч чадахгүй байна. Сонордуулгад дурьдсан Хамтын гэрээний төслийн заалтууд батлагдахгүйд хүрээд байна. Та бүхэн саналаа өгнө үү.
ШУТИС-ийн ҮЭ-ийн НЭГДСЭН ХОРОО
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу
СОНОРДУУЛГА
ШУТИС-ийн Захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулах 2010-2011оны хичээлийн жилийн Хамтын гэрээний хэлэлцээр гацаанд орсонтой холбогдуулан 2010 оны 10-р сарын 11-нд ШУТИС-ийн профессор, багш, ажилчдын ээлжит бус хуралдаан болсон. Уг хурлаар дараах шийдвэр гарсан. Үүнд:
Хамт олны зүгээс тус сургуулийн ҮЭ-ийн Нэгдсэн хороонд Хамтын гэрээний хэлэлцээрт гацаа үүсэж байгаа бол Хөдөлмөрийн хуулийн дагуу Хамтын гэрээний маргаан үүсгэх болно.
Иймд ШУТИС-ийн хамт олны хууль ёсны төлөөлөл болох ҮЭ нь тус сургуулийн Захиргаанд Хамтын гэрээтэй холбоотой шаардлагаа хүргүүлэх болоод байна. Хэрэв ШУТИС-ийн Захиргаа хамт олны шаардлагыг хүлээн авахаас татгалзах юм бол биднийг Хөдөлмөрийн хуулийн дагуу үе шаттай арга хэмжээ авахыг ШУТИС-ийн нийт профессор, багш, ажилтан, ажилчидын 2010 оны 10-р сарын 11-ны өдрийн цуглаанаас шаардсан болно.
Тиймээс Хамтын гэрээний маргаан үүсгэж байгаатай холбогдуулан ҮЭ-ийн ажлыг үгүйсгэх, гишүүд болон тэргүүлэгч нарыг гутаан доромжлох, хамт олонд ташаа мэдээ тараах гэх мэт үйлдлээс урьдчилан сэргийлж тус сургуулийн ҮЭ-ийн Нэгдсэн хорооноос уг сонордуулгыг хүргэж байна.
Та бүхэн өөрийн эрх ашгаа хамгаалж, цалин хөлсөө нэмэгдүүлэх, хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх зэрэг үйлсэд хамтран нэгдэж, ҮЭ-ийн Нэгдсэн хороогоо дэмжихийг хүсэж байна. Хамт олны шаардлагыг хүлээн авахгүйд хүрэх юм бол бид үе шаттай арга хэмжээ авч, пикет зарлаж, ажил хаялт хүртэл зохион байгуулах тул Та бүхнээс тэмцэлдээ тууштай байхыг хүсье. Шударга ёсны төлөө нэгдэцгээе!
ШУТИС-ийн ҮЭНХороо
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea