link
![]() |
![]() |
![]() |
Тус сурах бичгийн зорилго нь бичил биетэнд ямар организм хамаарагдах, тэднийг хэрхэн ангилах, тэдгээрийн химийн найрлага, бүтэц байгууламж, амьдралын үйл ажиллагаа, хоол тэжээлийн хэрэгцээ шаардлага, эсийн энергийн болон нөхөн сэлбэх солилцоо, үржил, удамших хувьсах зүй тогтолын онолын үндсэн зарчмыг энгийн үгээр тайлбарлахад чиглэгдсэн юм.
Үүний зэрэгцээ бичил биетнийг хянах аргууд, амьд системийн оршин тогтноход микробын гүйцэтгэх үүргийн талаар ойлголтыг өгөх болно. Сурах бичигт мөн хүрээлэн буй байгал орчин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад (хөрс, ус, бодисын эргэлт г.м.) бичил биетний гүйцэтгэх үүрэг, хүнс, анагаах ухаан, биохими, эм бэлдмэл гарган авах болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тэднийг ашиглах асуудалд юуны өмнө анхаарал хандуулжээ.
Ерөнхий “МИКРОБИОЛОГИ” нь өндөр хөгжилтэй орны сурах бичгийн стандартыг баримтлан бичигдсэн бөгөөд 11 БҮЛЭГ, 300 гаруй бүдүүвч, өнгөт зурагтайн дээр заавал мэдэх ёстой үндсэн мэдлэгийг “ТОВЧ ОЙЛГОЛТ”, “ТҮЛХҮҮР НЭР ТОМЪЁО” байдлаар бүлэг тус бүрт эмхэтгэн оруулсан юм .
Сонирхсон асуулт, санал хүсэлт байвал bdavaka@yahoo.com хаягаар холбоо барина уу
Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea