link
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн “Пүрэв гараг”-ийн зочин байгууллагаар Дархан-Уул аймгийн “Онцгой байдлын газар”-ын бие бүрэлдэхүүн ажиллаж Онцгой байдлын ахлах дэслэгч С.Саран оюутан залууст гал түймэр, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, болзошгүй ослоос өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааныхаа талаар сурталчилгаа хийлээ.

Уг арга хэмжээний үеэр “Онцгой байдлын газар”-ын бие бүрэлдэхүүн оюутан залуусын дунд “Аврах олс уяа”, “Эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх”, “Гал унтраах байлдааны хувцас өмсөх” зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж оролцсон оюутнуудыг шагнаж урамшуулав.


Бидний урилгыг хүлээн авч “Пүрэв гарагийн зочин байгууллага”-аар оролцсон Дархан-Уул аймгийн “Онцгой байдлын газар”-ын хамт олондоо талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захиргаа
Оюутны зөвлөл
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship