link
ШУТИС-ийн төв номын сангийн чөлөөт сонголттой уншлагын танхим-2-оос Нийгмийн технологийн сургуулийн Түүх, аялал жуучлалын профессорын багийн доктор (Ph.D) Ю.Болдбаатарыг уншигчидтайгаа уулзууллаа. Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой энэ уулзалт єнгєрсєн сарын 29-нд болж, “Эх эцэг-Эх орон-Эх дэлхий” гэсэн сэдвээр чөлөөт ярилцлага хийсэн юм.
Ю.Болдбаатар багш өөрийн гэрэл зургийн үзэсгэлэнг Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн нэг давхарт гаргаад байгаа юм. Долоо хоног vргэлжлэх түүний энэ үзэсгэлэнд олон сонирхолтой гэрэл зураг тавигдаж, оюутнууд ч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Цаашдаа тєв номын сангаас олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж байхаа мэдэгдээд, дараагийн удаа зохиолч, яруу найрагч Ц.Хулантай уншигч оюутнуудаа уулзуулна хэмээн амлалаа. Энэ арга хэмжээнд зөвхөн оюутнууд гэлтгүй багш ажилтнууд ч өргөнөөр оролцох боломжтой юм.
ЗХШҮГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea