link
ШУТИС-ийн ректор Др.Б.Очирбат Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Элизабет БАРСАК, Францын ЭСЯ-ны Соёл, хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх Ноён Жан-Флоран Филтц, Боловсролын хамтын ажиллагаа хариуцсан Сэлинь ФИЛТЦ нарыг 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ШУТИС-ийн багш, судлаачдыг Францын их дээд сургуулийн судалгааны төв, хүрээлэнгүүдэд судалгаа хийлгэх, мэргэжил дээшлүүлэх боломж, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт Францын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэр хүнд бүхий профессор багш нарыг ШУТИС-д урьж лекци семинар зохион байгуулах, хамтарсан судалгаа хийх талаар ярилцав.
Мөн Францын Үндэсний болон дээд боловсрол, ЭШ-ний Яамны зөвлөх, Марсейлийн Биохимийн инженерийн их сургуулийн үүсгэн байгуулагч, Францын ШУ-ны судалгааны Үндэсний Төвийн судлаач Профессор Жон Лүк Клемоүг ойрын хугацаанд ШУТИС-д урьж лекц уншуулахаар тохиров.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship