link
“Мишээл Экспо”-д 2010 оны 10 сарын 28-наас 31-ний өдрүүдэд “Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл-2010“ үзэсгэлэн худалдаа явагдав. Тус үзэсгэлэн худалдаанд 40 гаруй жижиг дунд үйлдвэр бүтээгдэхүүнээ тавьж оролцлоо. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ХХААХҮЯ, ШУТИС, Монголын Арьс Ширэн Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбооны хамтарсан “Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөгжлийн асуудал” сэдэвт онол практикийн бага хурал болов.
Тус хурлаар жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын чиглэл, салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэл, техник, технологи, мэргэжилтэн, боловсон хүчин, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүйн ажиллагаа, орчин үеийн дизайны менежмент, бүтээгдэхүүний загварын чиг хандлага зэрэг сэдвээр 10 гаруй илтгэл хэлэлцэж цаашид хэрэгжүүлэх зарим арга хэмжээг Засгийн газрын бодлогын баримт бичигт тусгуулахаар санал, зөвлөмж гаргав.
ЗХШҮГ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea