link
Монгол улсын их дээд сургуулиудын дунд уламжлал болгон зохиогддог “Онолын механикийн улсын III олимпиад”-д ДаТС-ийн механикийн салбарын Д.Даш-Очир багшаар удирдуулсан баг амжилттай оролцон багаараа тэргүүн байрт шалгаран 2010 оны “Онолын механикийн улсын III олимпиад”-ын цомын эзэн болж тус багийн ахлагч МҮТИ-3 ангийн оюутан Г.Төмөрхүү нь хувийн үзүүлэлтээр 3-р байр эзэлж хүрэл медаль, өргөмжлөл хүртсэн амжилт үзүүллээ.
Багийн бүрэлдэхүүнд оролцож сургууль болон салбарынхаа нэр хүндийг Монгол улсын хэмжээнд өндөрт өргөсөн явдалд ХАСИ-3 ангийн оюутан С.Ариунжаргал, ИБҮБИ-3 ангийн оюутан Э.Мөнгөн, МҮТИ-2 ангийн оюутан Г.Баярцэнгэл, БМҮТТИ-3 ангийн оюутан Ц.Бямбаноров нарт талархал илэрхийлж амжилт хүсье.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship