link
2010 оны 11 дүгээр сарын 20-нд ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургууль, Монголын аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгтэй хамтран “Аялал жуулчлалын боловсролын эрэлт хэрэгцээ ба чанарын асуудал”-аар зөвөлгөөн хийлээ. Зөвөлгөөнд Аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэдэг улсын ба хувийн 22 их, дээд сургуулийн профессор багш нар оролцож монголын аялал жуулчлалын хэтийн төлөв, өнөөгийн чиг хандлага, мэргэжилтэн бэлтгэхэд тулгамдаж буй асуудал, сургалтын чанар, хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зэрэг асуудлын талаар илэн далангүй чөлөөт ярилцлагыг хийж, санамж бичиг үйлдлээ. Зөвөлгөөнд аялал жуулчлалын тогтвортой хөгжил төвийн зөвлөх, Их Британий Брайтны их сургуулийн доктор Брайн Ватмуг “Аялал жуулчлалын багш нарын мэргэжил дээшлүүлэх тухай Брайтны их сургуулийн жишээ” сэдэвт лекц уншсан нь олны сонирхолыг татлаа.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship