link
Хүнсний аж үйлдвэрийн 80 жилийн ойн хүрээнд Хүнсний Инженер Биотехнологийн Сургуулийн Биотехнологийн профессорын багийн хамт олон “Хүнсний үйлдвэрийн лабораторийн хүчин чадал, лабораторийн шинжээчийн ур чадвар” сэдвээр семинар зохион байгууллаа. Семинар ШУТИС-ийн Төв номын сангийн 605 тоот өрөөнд 15.00 цагт боллоо. Уг семинарт “АПУ” ХХК-ийн химийн лабораторийн шинжээч, хүнсний хими-технологич Г.Буянхишиг, “Атар-Өргөө” ХХК-ийн лабораторийн шинжээч, хүнсний микробиологич, магистр Н.Пүрэвсүрэн, УСУГ-ийн Усны төв лабораторийн шинжээч, микробиологич О.Төмөртогтох нар оролцож өөрсдийн ажиллаж буй лабораторийн хүчин чадал, шинжилгээний арга, аргачлал онцлогийн тухай танилцуулж оюутнуудын сонирхсон асуултанд хариуллаа. Бидний мэргэжил-бидний бахархал гэсэн үгээр уг семинар өндөрлөлөө.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship