link
“Тоёота-ШУТИС” сангаас сурлага, сахилга батаар тэргүүний бөгөөд амьдралын боломж муутай, төлбөрийн чадамжгүй оюутнуудыг сурч боловсрох боломжоор нь хангахаар жил бүр тэтгэлэг олгодог билээ. Энэ жилийн тэтгэлэгт ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас 17 оюутан шалгарчээ. Шалгарсан оюутнуудад 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон проректор Я.Наранцэцэг, газрын дарга Н.Ганзориг, С.Төгс, Ц.Сарантуяа нар батламж, мөнгөн тэтгэлгийг нь гардуулж өгєв. Монгол-Япон улсын хамтын ажиллагааны хvрээнд 1998 оны 10 дугаар сарын 19-нд японы “Тоёота” корпораци, Техникийн Их Сургуулийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зурж байжээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Тоёота–Мотор корпорациас ШУТИС-д хандивласан хєрєнгєєр “Тоёота-ШУТИС сургалтын сан”-г байгуулан ажиллаж байна. Өмнөх хичээлийн жилд мөн тооны оюутан хамрагджээ. Сангийн нэрэмжит тэтгэлгийг 1998 оноос эхлэн олгож байгаа бөгөөд одоо нийтдээ 180 гаруй оюутан тэтгэлэгт хамрагдаад байна.


ЗХШҮГ
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship